Зорчигч сууж амжаагүй байхад хаалгаа хааж гарыг нь хавчсан автобусны жолоочид торгууль ногдуулжээ

Зорчигч сууж амжаагүй байхад хаалгаа хааж гарыг нь хавчсан автобусны жолоочид торгууль ногдуулжээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.

Иргэний гомдол: Иргэн И: Х:2 “Шарга морьтын эцэс-7 буудал” чиглэлийн 25-016 гарааш дугаартай автобусны жолооч 21:05 цагт Шарга морьтын 5-р буудал дээр буулгасан. Автобусанд ундаа задалж уусан намайг жоохон согтуу байсан болохоор хөөж буулгасан. Шалгаж арга хэмжээ авна уу.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын 25-016 гарааш дугаартай автобусны жолооч Б.Б-ыг шалгаж, автобусны хяналтын камерын бичлэгийг шүүж үзлээ. Иргэн И автобусан дотор согтууруулах ундааны зүйл /Лаазтай хөх өнгийн касс пиво/ хэрэглэж, улмаар автобусны шалан дээр асгасан тул жолоочийг шаардлага тавихад өөрөө бууж явсан байна. Иймд гомдол гаргагчийн буруутай үйлдэл гэж үзлээ.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн У.У: Ч:34 “Шар хадны эцэс-ТЭЦ-3” чиглэлийн 01-145 гарааш дугаартай  жолооч 64-р дэлгүүрийн буудал ороогүй. Бөхийн өргөөнөөс шууд Сансарын emart-аар явсан.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-т гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Х.Г: Зорчигч тээвэр-5 ОНӨААТҮГ-ын 25-105 гарааш дугаартай автобусны жолооч автобусны бүхээгт тамхи татаж иргэдийг хордуулж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-т гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.

Иргэний гомдол: Иргэн Г.Г: Ч:40 “Мах импекс-Улаанхуаран” чиглэлийн 4-040 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд анхаарч арга хэмжээ авч хариу өгнө үү. Гүйцэт сууж амжаагүй байхад хөдөлгөөн эхэлж гар хавчсан,шаардлага тавихад хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Блюбус ХХК-д гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.




ЭМГЭНЭЛ

2 цагийн өмнө