Б.Дөлгөөн: Нүүрсний үнэ 70-80 ам.доллар хүртэл унасан тул биржээр арилжаалах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавьсан

Б.Дөлгөөн: Нүүрсний үнэ 70-80 ам.доллар хүртэл унасан тул биржээр арилжаалах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавьсан

2025 оны улсын төсөвт 84 сая тонн нүүрсийг 100-120 ам.доллараар экспортлоно хэмээн төсөвлөсөн. Гэвч өнөөдөр БНХАУ-д гангийн үйлдвэрлэл буурснаас болж нүүрсний үнэ 70-80 ам.доллар хүртэл унаад байна.

Тиймээс Монголын хөрөнгийн бирж уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг идэвхжүүлэх, нүүрсний хоёр дахь зах зээлийн арилжааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Б.Дөлгөөн ярихдаа “Биржээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалж эхэлснээс хойш нийтдээ 922 удаагийн арилжаа хийгдэж, 42 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалж нийтдээ 16 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна. Он гарсаар нүүрсний үнэ уналттай байгаа тул бид нүүрсээ аль болох олон сувгаар борлуулахыг зорьж байна. Тиймээс нүүрсний хоёр дахь зах зээлийн арилжааг эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлаа хангаад явж байна” гэсэн юм.