“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилан 800,000 гаруй төгрөгийг шилжүүлэн авчээ

“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилан 800,000 гаруй төгрөгийг шилжүүлэн авчээ

“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан хэрэг хоёрдугаар 6-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, орон нутагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн рүү үл таних дугаараас холбогдож, “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн осолд орж нас барсан байна. Ийм учраас танай дэлгүүрийг шалгана" гэх нэрийдлээр 800,000 гаруй төгрөгийг шилжүүлэн авчээ. Бусдыг залилсан дээрх үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүллээ.

Иймд худалдаа эрхэлдэг, үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт даруй мэдэгдэхийг зөвлөж байна.