Одоогоор 4.9 тэрбум орчим ам.долларын нөөцтэй байна

Одоогоор 4.9 тэрбум орчим ам.долларын нөөцтэй байна

Гадаад валютын улсын нөөц 2024 оны эцсийн байдлаар 5,5 тэрбум доллар болж, өнгөрсөн хугацаанд хамгийн дээд хэмжээнд хүрсэн бол одоогоор 4.9 тэрбум орчим долларын нөөцтэй байна.

Жилийн дунджаас харахад, ханшийн хөдөлгөөн нь тодорхой үед буюу 9, 10 дугаар сард ажил үйлчилгээ идэвхжихэд, сар шинийн баяраар эрэлт нэмэгдсэнээс үүдэн хэлбэлздэг. Сүүлийн үед гадаад руу чиглэсэн аялал жуулчлал, автомашины импорт нэмэгдсэн хүчин зүйлсийн нөлөө ч бий. Мөн улирлын чанартай уул уурхайн зарим үйлдвэрлэл хумигдсанаар валютын орох урсгал саардагтай ч холбоотой. Монголбанк банкнуудаас ирүүлсэн валютын худалдан авалтын захиалгыг хүссэн дүн, хэмжээнд нь биелүүлж, үйл ажиллагаа хэвийн байгааг төв банк мэдээллээ.

Монголбанкнаас зарласан валютын ханш энэ сарын 10 өдрийн байдлаар, ам.доллар 3,455.89 төгрөг байв.