АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус улсын импортолж буй бүх ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулах зарлигт гарын үсэг зуржээ. Д.Трамп гарын үсэг зурсныхаа дараа “манай улсад гадаадад бус АНУ-д үйлдвэрлэсэн ган, хөнгөн цагаан хэрэгтэй байна" гэжээ. Ингэснээр импортын бүх ганг дотооддоо "хайлуулж, цутгах", хөнгөн цагааныг АНУ-д "хайлуулж, цутгах" шаардлагатай Хойд Америкийн стандартыг нэвтрүүлэх аж. Мөн тэрээр ойрын хугацаанд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулдаг улс орнуудын импортод татвар ногдуулах бодолтой байгаагаа баталжээ. Үүнээс гадна Д.Трамп АНУ-д эм, компьютерийн чип импортлоход нэмэлт татвар ногдуулж магадгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC