О.Алтангэрэл: Угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээллийг дэлгэсэн хэргээр Б-д дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн

О.Алтангэрэл: Угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээллийг дэлгэсэн хэргээр Б-д дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар гэр бүлийн гишүүн О.Одбаяр мэдээлэл хийсний дараа талийгаач гэр бүлийн хувийн эмзэг мэдээлэл олон нийтэд цацагдсан. Тус мэдээлэл хаанаас цацагдсан талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өгчээ. 

Тэрбээр "Байгаль орчны яам, Эрчим хүчний яам, ХЗДХЯ гэхчлэн яамдын төлөөллүүд болоод Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид мэдээлэл солилцдог групп бий. Энэ групп дээр цаашид анхаарах асуудал, нөхцөл байдал зэргийг солилцдог. Энэхүү шуурхай мэдээлэл солилцдог тус сувагт байгууллагуудын тавьсан мэдээллийг бэлтгэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайлбал, үзлэг, шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг мэдээлэл цагдаагийн байгууллагаас, олон нийтэд цацсан мэдээллийг тус групп чатад ирсэн мэдээллүүдээс бэлтгэсэн болохыг тогтоосон. Энэ хэрэгт холбогдуулан иргэн Б-д дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Шалгагдаж байгаа хүн нь төрийн албанд харъяалагддаггүй" гэлээ.