"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн бүрд дунджаар 350.000 төгрөгийн ногдол ашиг олгох боломж бүрдсэн гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Улмаар тус 350 мянган төгрөгийн 121.500 төгрөгийг 2024 оны арванхоёрдугаар сард иргэдийн дансанд шилжүүлсэн билээ.
Одоо үлдэгдэл 121.500 төгрөгийг Цагаан сарын баяраас өмнө иргэдийн дансанд шилжүүлэх аж. Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад, “Өнгөрөгч оны санхүүгийн жил энэ сарын 10-ны өдрөөр дуусгавар болно. Улмаар энэ сарын 19-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж ногдол ашиг олгох асуудлаар тодорхой шийдвэрийг гаргана. Хуультай учраас олгох байх. Тэр үед иргэдийн дансанд шилжүүлнэ. Компанийн зүгээс ногдол ашиг тараахад бэлэн болсон байгаа” гэсэн юм.
Мөн "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт "Компанийн гуравдугаар улирлын тайлан гарсан тул компанийн тухай хуулиар аудитын тайлан баталгаажсаны дараа 50 хоногийн дотор ТУЗ цэвэр ашгаасаа хуваарилах шийдвэрээ гаргасан даруйд олгогдоно" гэж байв.