"Засгийн газар огцор" жагсаал өнөөдөр Төв талбайд болно

"Засгийн газар огцор" жагсаал өнөөдөр Төв талбайд болно

"Засгийн газар огцор" жагсаал өнөөдөр /2025.02.11/ 11:00 цагаас Төв талбайд болно.

Тодруулбал, “Эрх чөлөөний эвсэл” намаас Засгийн газрыг огцрохыг шаардсан жагсаалыг Сүхбаатарын талбайд өнөөдөр 11:00 цагаас зохион байгуулахаар төлөвлөжээ. Өмнө нь тэд энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдөр мөн Засгийн газар огцрохыг шаардсан жагсаалыг зохион байгуулж байсан юм. Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргасан бөгөөд уг үйл явдалтай энэ удаагийн жагсаал давхцаж байгаа гэдгээрээ онцлог болж байна.