Утаажилтын бүсээс 10 том хүн, 3 хүүхэд гаргажээ

Утаажилтын бүсээс 10 том хүн, 3 хүүхэд гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 17:30 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 15 метр.кв байрны үүдний хэсэгт хувцасны шүүгээ шатаж байсныг ажиллаж унтраажээ. Утаажилтын бүсээс 13 хүн /том хүн-10, хүүхэд-3/ гаргасан байна.