"Эрдэнэс Тавантолгой" ХК дахь "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийг үүсгэн байгуулагч С.Эрдэнэ таалал төгсжээ. Тэрбээр 2011 оноос хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллаж буй бөгөөд 2015 онд тус компанийн 203 ажилтны эрх ашигтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байх үедээ өөрийгөө шатааж байсан юм.
С.Эрдэнэ нь 1958 онд төрж, 1976-1977 онд Авто засварын заводод угсрах слесарь, 1980-1983 онд “СОТ-2"-т жолооч, 1983-1991 онд 27 дугаар баазад жолооч, 1990-1994 онд Монголын Социал демократ намын хэрэг эрхлэх газарт жолооч, 2011 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-д усны машины оператороор ажиллаж байжээ. С.Эрдэнэ нь Ардчилсан намын пратизануудын нэг юм.