Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат баг ‘‘Бор толгой’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ Алдархаан сумаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн О-ын эзэмшлийн автомашин голын мөс цөмөрч явах боломжгүй болсон тухай дуудлагыг 19:55 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Bongo” загварын ачааны автомашин голын мөс цөмөрч суусан байсныг татан гаргаж, хүлээлгэн өгчээ.
![“Bongo” загварын ачааны автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2025/02/11/djzfjg.jpg)