СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв болон говийн аймгуудын нутгаар цас орж, шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв болон говийн аймгуудын нутгаар цас орж, шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 11-нд буюу өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны 02 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -19…-24 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.