ВИДЕО: “Бурханы хүү Баярбаатар” буюу иргэн Б.Баярбаатарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шийднэ

ВИДЕО: “Бурханы хүү Баярбаатар” буюу иргэн Б.Баярбаатарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шийднэ

Цахим орчинд “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан лайв бичлэг хийдэг Б.Баярбаатарыг олон нийтийн сүлжээнд ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэж, танхайрсан гэх шалтгаанаар нэгдүгээр сарын 10-ны өдөр 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байдаг. 

Харин анхан шатны шүүхийн тус шийдвэрт гомдол гаргаснаар түүнийг цагдан хорьсноос тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг түр түдгэлзүүлж, түүнийг сулласан юм. 

Тэгвэл олон нийтийн сүлжээнд ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэж, танхайрсан гэх иргэн Б.Баярбаатарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэр шүүх хурал маргааш /2025.02.12/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Иргэн Б.Баярбаатартай хийсэн ярилцлагыг хүлээн авч үзнэ үү. 

ВИДЕО: