"Хүүхдийг ухаан алдтал цохисон" гэх Манлай уяач Т.Галбадрахыг 3 хүртэл сарын зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл ангиар яллажээ

"Хүүхдийг ухаан алдтал цохисон" гэх Манлай уяач Т.Галбадрахыг 3 хүртэл сарын зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл ангиар яллажээ

Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь буяны ажлаар явж байсан "Хүүхдийг ухаан алдтал цохисон" гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

ВИДЕО: 

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, прокуророос Т.Галбадрахад Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс тухайн хэргийг одоогоор хэлэлцэх тов гараагүй байгаа аж.

Хэргийн талаар эргэн сануулахад, Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь "Хүүхдийг ухаан алдтал нь цохиж унагаад яваад өгсөн" гэх дүрс бичлэг өнгөрсөн оны есдүгээр сарын 23-ны /2024.09.23/ өдөр цахим орчинд нийтлэгдэж, энэ нь олны анхаарлыг татсан байдаг.

Тус дүрс бичлэгт, "утсаар ярьж яваа нэгэн эрэгтэй цахилгаан дугуй унаж яваа нэгэн иргэнтэй авто замын хэсэгт таарч, улмаар юм ярьж байгаа бололтой үйлдэл гаргаад удалгүй дугуйтай зорчиж байсан хүнийг цохих ба тухайн иргэн нь тэр даруйд газарт унах" нь гардаг юм. Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл дээрх хэрэгт холбогдсон Т.Галбадрахад холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.