“Дамжин суухдаа картаа дарах автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байна” гэх 23 гомдол иржээ

“Дамжин суухдаа картаа дарах автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байна” гэх 23 гомдол иржээ

Энэ сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр зорчихдоо 1000 төгрөг төлж, өдөрт дөрвөн удаа зорчдог болсон билээ. Гэхдээ үүний тулд автобуснаас буухдаа картаа заавал арын төхөөрөмжид уншуулах ёстой юм. Тэгэхгүй бол дахин гурван удаа дамжин суух эрх хүчингүй болно.

Тэгвэл дээрх шийдвэртэй холбоотой, сүүлийн өдрүүдэд иргэдээс “автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байна” гэсэн мэдээлэл цөөнгүй иржээ. Тодруулбал, сүүлийн 7 хоногт автобусны хойд төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол ирснийг “Улаанбаатар смарт карт” ХХК-д мэдэгдэн зөрчлийг шуурхай арилгуулсан байна.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө