АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын удирдагч В.Путинтэй утсаар ярьж, "Украин дахь мөргөлдөөнийг зогсоохыг оролдсон" гэж The New York сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Харин хэзээ энэхүү яриа өрнөсөн нь тодорхойгүй байгаа бөгөөл Д.Трампаас В.Путинтэй хэдэн удаа ярьсан талаар асуухад тэрбээр, “Би юу ч хэлэхгүй байсан нь дээр” гэж хариулжээ.
Мөн Д.Трамп "хүмүүс үхэхээ болиосой гэж хүсч байна" гэж нэмж хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тулааныг зогсоох тодорхой төлөвлөгөөтэй байгаа гэдэг ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков "The New York" сонины В.Путин, Д.Трамп хоёрын яриа хэлэлцээний талаарх мэдээллийг "баталж, мөн үгүйсгэж чадахгүй" гэжээ.
Тодруулбал, Д.Песков энэ талаар ярхидаа, "Вашингтон олон төрлийн харилцаа холбоо ашигладаг бөгөөд эдгээр харилцаа холбоо нь өөр, өөр сувгаар явагддаг. Мэдээж эдгээр харилцааны олон талт байдлын цаана би хувьдаа ямар нэг зүйлийг мэдэхгүй байж магадгүй юм. Тиймээс энэ тохиолдолд би баталж ч, үгүйсгэж ч чадахгүй” гэжээ.
Эх сурвалж: BBC