Энэ жилийн “Утгын чимэг” наадамд зохиолч Б.Сарантуяа “Рэгдэндагва” өгүүллэгээрээ түрүүллээ

Энэ жилийн “Утгын чимэг” наадамд зохиолч Б.Сарантуяа “Рэгдэндагва” өгүүллэгээрээ түрүүллээ

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан зохион байгуулсан шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг 2025” наадам өчигдөр боллоо. 

Энэхүү тэмцээний сүүлийн шатанд шалгарсан 10 өгүүллэгийг уран уншигчид толилуулсан бөгөөд шүүгчдийн саналаар зохиолч Б.Сарантуяагийн “Рэгдэндагва” өгүүллэг түрүүлэв. Тэрбээр “Сорхогтани”, “Самар хатан”, “Тогосын цөс”, “Сайн хаан Бат”, “Сондгой цагаан сувд” номын зохиолч билээ.

Мөн “Утгын чимэг 2025” наадмын сүүлийн шатанд Б.Баярсайханы “Хөөрхий дөө Ажаа минь”, Ц.Ганболдын “Савдгийн цуурай”, Г.Болормаагийн “Саарал улиан”, Г.Хашбаатарын “Тэр дахиад л буруу “бэччихлээ”, Рэ.Зүмпэрлхамын “Хонины хаан”, Т.Бум-Эрдэнийн “Чулууны хэлмэрч”, На.Батболдын “Ангийн жихрээ”, Х.Эрдэвийн “Тангараг”, М.Эрдэнэбатын “Долдугаар тасаг” өгүүллэгүүд шилдгээр тунаж үлдсэн юм. Түүнчлэн зохиолч Б.Сарантуяагийн “Рэгдэндагва” өгүүллэгийг уншсан жүжигчин, уран уншигч Ө.Мөнгөнтулга шилдэг уншигчийн шагнал хүртжээ.