Монголын Морин спорт, уяачдын холбооноос өнөөдөр /2025.02.10/ мэдээлэл хийлээ. Тэд 2025.01.29-ний өдөр өвөл, хаврын морин уралдааныг сэргээсэн Засгийн газрын шийдвэрийг албажуулж, 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хорилосон шийдвэрт албан ёсны хариу өгч, байр сууриа илэрхийлсэн юм.
Тодруулбал, "Монголын морин спорт уяачдын холбоо бол 30 түүхтэй, 21 аймаг 365 суманд салбартай, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг холбоо. Монголын морин спорт уяачдын холбооны хурлаас хаврын морин уралдааныг сэргээх хүсэлт ирсний дагуу Монгол Услын Засгийн газарт бид хүсэлт тавьсан. Бид энэ хүрээнд дөрвөн асуудлыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын стандартыг шинэчлэх. Хоёрдугаарт, хурдан морины уралдааны замын стандартыг шинэчлэх. Гуравдугаарт, унаач хүүхдийн эрүүл мэнд, боловсролд анхаарах хандуулах. Дөрөвдүгээрт, цаг агаар, цас зудны нөхцөл байдлаас хамаарч зарим аймаг сумдад зохион байгуулахгүй байх гэсэн дөрвөн асуудал тавьсан.
2025.01.29-ний өдрийн Засгийн газрын хуралдааны дараа "Хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах эсэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Түүнчлэн +12 настай хүүхдээр уралдааны морь унуулах шийдвэр гарсан. Харамсалтай нь Засгийн газрын энэхүү шийдвэр цаасан дээр албажиж гарахдаа "Хаврын морин уралдааныг зохион байгуулахдаа +18 настай хүнээр унуулах тухай шийдвэр гарсан.
Тэгэхээр, Морин спорт уяачдын холбоо өв соёлоо авч явж байгаа, ирээдүй хойч үедээ өвлүүлэхээр тээж яваагийн хувьд 18 наснаас дээш настай хүнээр хурдан морь унуулж, уралдаан зохион байгуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Бидний энэ шийдвэрийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд бүрэн хэрэгжинэ" гэсэн юм.