“Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн 736 тэрбум төгрөгийн өрийг төлж барагдуулаагүй байна” гэв

“Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн 736 тэрбум төгрөгийн өрийг төлж барагдуулаагүй байна” гэв

Ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд зориулж зургаан жилийн өмнө 736 тэрбум төгрөг,  мөн тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг бэлнээр олгоход зориулж 236 тэрбум төгрөг зарцуулсан ч энэхүү өрийг барагдуулж чадалгүй зургаа дахь жилтэйгээ золгож буй ажээ.

Тухайн үед ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэхдээ Засгийн газрын хувьд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар өр барагдуулах арга хэмжээг авна гэж мэдэгдэж байв. Гэвч өнөөдрийг хүртэл уг ордыг ашиглаж чадаагүй байна.

Тэгвэл энэ талаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт ярихдаа, “Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс силвер ресурс” үйл ажиллагаанаасаа 930 тэрбум төгрөгийн өр барагдуулах даалгавар авсан ч 2024 онд 80 тэрбумыг л барагдуулсан юм байна. Ингэснээр 850 тэрбум төгрөгийн өр хүлээгдэж байна. Иймээс “Эрдэнэс Алт” болж нэр нь өөрчлөгдөөд байгаа “Эрдэнэс силвер ресурс” нь алтны төсөл хэрэгжүүлж, өр дарах арга хэмжээ авахаар болсон” гэв.