Нийслэлээс 7.6 тэрбум төгрөгөөр 51 мянган ухаалаг угаар мэдрэгчийг айлуудад суурилуулахаар төлөвлөж байна

Нийслэлээс 7.6 тэрбум төгрөгөөр 51 мянган ухаалаг угаар мэдрэгчийг айлуудад суурилуулахаар төлөвлөж байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “2025 онд 51 мянган ухаалаг угаар мэдрэгчийг айлуудад суурилуулна. Мөн газанд холбогдох 52.389 айлд газ мэдрэгч суурилуулна. Ухаалаг төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь 150 мянган төгрөг” хэмээн ярьжээ. Тодруулбал, А.Амартүвшин орлогчийн яриад буй 51 мянган ухаалаг угаар мэдрэгчийг худалдан авахад татвар төлөгчдийн мөнгөнөөс 7.6 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа юм байна.