Нөөцийн махыг өнөөдрөөс 117 цэгээр худалдаалж эхэллээ

Нөөцийн махыг өнөөдрөөс 117 цэгээр худалдаалж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.02.07/ боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг "Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг үе шаттайгаар эхлүүлж байна. Энэ жил бид 446 цэгээр борлуулахаар төлөвлөснөөс 117 цэгээр борлуулалтыг эхлүүллээ" гэв. 

Тодруулбал, тэрбээр 2025 оны 02 сарын 15 гэхэд төлөвлөсөн бүх цэгээр худалдааг бүрэн хийнэ. Дүүргийн менежерүүд үе шаттай эхэлж байгаа худалдааг иргэдэд төөрөгдөл төрүүлэхгүйгээр зохион байгуулж, мэдээ мэдээллийг сайн өгч, хаягжилтыг онцгой анхаарахыг санууллаа.

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба