Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын бодлогын хүрээнд дулааны тогтвортой эх үүсвэр болох газрын гүний дулааны нөөцийг Улаанбаатар хот орчимд тодорхойлох урьдчилсан суурь судалгаа хийхээр төлөвлөжээ.
Уг хийх ажлыг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг хийж гүйцэтгэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү ажлын үндсэн зорилго нь Улаанбаатар хотын газрын гүний дулааны потенциалийг тодорхойлож дулаан хангамжид ашиглах боломжтой эсэхийг үнэлэх юм.