Баянзүрх дүүрэгт өнгөрсөн шөнө /2025.02.05-06/ ахуйн түймэрт бага насны гурван хүүхэд, насанд хүрсэн нэг эрэгтэй өртөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл галд өртөж амиа алдсан хүүхдүүд 2-11 насныхан байсан байна. Галын шалтгаан нөхцлийг тодруулахаар хуулийн байгууллага ажиллаж байгаа аж. Иймд иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдийг гал түймрийн аюулаас сэргийлэх, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна.