ВИДЕО: "Угаартаж амиа алдсан хохирогч архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл огт байхгүй" гэлээ

ВИДЕО: "Угаартаж амиа алдсан хохирогч архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл огт байхгүй" гэлээ

Цагдаагийн байгууллагаас угаартаж амиа алдсан хохирогчдын эмзэг мэдээллийг задруулсан асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Цахим орчинд цацагдсан хохирогч нарын хувийн эмзэг мэдээлэлд дурдсан зарим мэдээлэл цагдаагийн байгууллагад л хадгалагаж байсан мэдээлэл байгаа. Тухайлбал гэмт хэргийн сангаас мэдээлэл авах ажиллагааг жирийн нэгэн иргэн юм уу сонирхсон хэн нэгэн авах боломжгүй. Гэтэл халамжтай холбоотой, фото зурагтай холбоотой мэдээлэл нь өөр газарт хадгалагдаж байсан цагдаагийн газарт байгаагүй мэдээлэл байсан нь тогтоогдож байна. Хүний амь настай холбоотой мэдээлэл байхад хохирогчийн эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд яагаад тавив. Ташаа мэдээлэл ч тэр дотор байсан. Хохирогчид урьдчилсан байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн эс бөгөөс хамаарал бүхий байсан зүйл огт байхгүй. Гэтэл тухайн цацагдсан мэдээлэлд энэ мэтчилэн зүйлсийг бичсэн байсан. Иймд хууль зөрчиж, албан тушаалтан ч бай хэн ч бай ямар нэгэн субъект ингэж хүний хувийн мэдээллийг задруулж болохгүй. Тийм ч учраас заавал илрүүлж эрүүгийн хариуцлага тооцно. Хэрвээ цагдаагийн албан хаагч задруулсан бол зөвхөн албан хаагч ч биш цагдаагийн байгууллагын удирдлагад хариуцлага тооцно. Энэ бол зөвхөн цагдаагийн нэг алба хаагчийн асуудал биш" гэлээ. 

ВИДЕО: