БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн наадам өнөөдөр албан ёсоор эхэлнэ.
Өнөөдөр шорт трекийн эрэгтэй, эмэгтэй 1500 м зайн уралдаан болж байна. Эмэгтэйчүүдийн төрөлд Монголын багийн тугч Б.Гэрэлтуяа өрсөлдөж байгаа юм. Манай тамирчин хэсэгтээ БНСУ, Хятадын Хонгконг, Хятадын Тайвань, БНЭУ-ын шигшээ баг тамирчинтай өрсөлдөж 2:38.674-н амжилтаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэгчийн эгнээнд үлдлээ.