Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд өчигдөр /2025.02:05/ ажлаа хүлээлгэн өгч буйгаа зарлалаа.
Сүүлийн үед хөлбөмбөгийн холбоог тойрсон санхүүжилттэй холбоотой асуудал олны анхаарлыг татсан. Улмаар хөлбөмбөг сонирхогчид, зүтгэлтнүүд, клубууд ээлж дараалан шаардлага хүргүүлж, эсэргүүцлээ илэрхийлж, ээлжит бус их хурлаа хийхийг шаардаж байв. Үүсээд буй асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна. Харин энэ үед холбооны ерөнхийлөгч нь ажлаа өгч, дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдлийн төгсгөлд "Дахин хэлэхэд, хөлбөмбөгийн жинхэнэ хөгжлийн төлөө оролцогч талууд эцэс төгсгөлгүй хардлага гүтгэлгийг орхиж, эв нэгдлийг эрхэмлэн хамтдаа хөгжинө хэмээн итгэж байна" гэжээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн сард хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж үүрэгт ажлаа өгч, М.Ганбаатар түүний орыг залгасан юм.