ХОХИРОГЧ: Цэргээс чөлөө өгөөд гэртээ иртэл ээж, дөрвөн дүү, ах маань угаарын улмаас амиа алдсан байсан /ВИДЕО/

ХОХИРОГЧ: Цэргээс чөлөө өгөөд гэртээ иртэл ээж, дөрвөн дүү, ах маань угаарын улмаас амиа алдсан байсан /ВИДЕО/

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэг айлын зургаан хүн угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан талаар бид өчигдөр /2025.02.05/ мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн. 

ВИДЕО: 

Тодруулбал,  Угаартсан байдалтай амиа алдсан эмэгтэй дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүү нь 2024 оны тавдугаар сард цэрэгт татагдан, цэргийн алба хааж байжээ. Хэрэг гардаг өдөр тухайн гэрийн эзэгтэй гурван хүүхэд болон ахтайгаа, мөн хамаатныхаа нэг хүүхэдтэй хамт зургуулаа хонож байгаад бүгд амиа алдсан байдаг. 

Тэгвэл цэргийн алба хааж байх хугацаанд нь ээж, дүү нар нь амиа алдсан хохирогч мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Дөрвөн дүү, ээжийгээ алдлаа надад үнэхээр хэцүү байна. Би өмгөөлөгчгүй ганцаараа байгаа. Өмнө нь нүүрс түлдэг байхад угаартлаа гэж ярьдаггүй байсан. Гэтэл юугаа мэдэхгүй миний жаахан дүү нарт ийм зүйлс тохиолдлоо. 6,9,15,17 насны миний дөрвөн дүү, ээж маань 1983 оны хүн байсан. Миний ах ээжээс маань 4-5 ах хүн байсан. Цэргийн алба хааж байхад надад чөлөө өгсөн. Ингээд чөлөөгөөр ирээд гэртээ иртэл ээж, гурван дүү, ах, ахын маань охин угаараас болоод амиа алдсан гэж хэлсэн" гэлээ. 

ВИДЕО: