Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг энэ сарын 03-ны өдөр Төв аймагт гарсан байна. Тухайн этгээд амь хохирогч хүүхдийн ар гэрийнхэнтэй архидан согтуурч байхдаа тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх мэдээлэл байна. Гэмт хэргийг үйлдсэн гэгдэх Төв аймгийн Баянхангай суманд оршин суудаг 61 настай иргэн П-г өдгөө цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.