Нийтийн тээврийн бодлогын газарт хоёр хоногийн өмнө "Зорчигч тээвэр-4 ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай автобусны жолооч Ч:24Б “Нисэх-ТЭЦ:4-3,4-р-Гандан” чиглэлд ажиллахдаа дамжин суултын талаар асуусан чинь би яаж мэддэг юм Х.Нямбаатараасаа асуу гээд зүй бус үг хэллэгээр маш их доромжилсон. Арга хэмжээ авч өгнө үү" гэсэн гомдол иржээ.
Тэгвэл нийтийн тээврийн бодлогын газраас, "Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж" иргэний гомдлыг барагдуулсан байна.