Нийтийн тээврийн бодлогын газарт, "Сонгинохайрхан дүүргийн иргэн У: Ч:38 чиглэлийн 5-271 гарааш дугаартай автобус 22:31 цагт Цамбагараваас хүнээ аваагүй явсан тул арга хэмжээ авч өгнө үү" гэсэн иргэний гомдол иржээ.
Тус байгууллагаас, “Сутайн буянт” ХХК-ийн 5-271 гарааш дугаартай автобусны жолооч О.А-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж" иргэний гомдлыг барагдуулсан байна.