Хөшигийн хөндийн замд гарсан ослын улмаас нэг хүн хүнд гэмтэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна

Хөшигийн хөндийн замд гарсан ослын улмаас нэг хүн хүнд гэмтэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот чиглэлийн Тууш замын 4 дэх км-т цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдсантай холбоотойгоор өчигдөр /2025.02.05/ 12:25 цагийн орчимд 6 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн талаарх мэдээлэл гарсан. 

Тэгвэл тус ослын талаар эх сурвалжаас тодруулахад "Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын замд гарсан осолд 6 тээврийн хэрэгсэл бус 2 автомашин мөргөлдсөн осол гарсан" гэдгийг тодотголоо. Ослын улмаас нэг иргэн хүнд гэмтэл авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа аж.