"Түмэн тэмээний баяр"-ыг "ажнай" Б.Бат-Эрдэнэ ивээн тэтгэжээ

"Түмэн тэмээний баяр"-ыг "ажнай" Б.Бат-Эрдэнэ ивээн тэтгэжээ

“Түмэн тэмээний баяр-2025” говийн өвлийн их наадмыг хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулагдсан билээ. 

Тэгвэл энэхүү баярыг Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ ивээн тэтгэжээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ 2004 онд "Тэмээ хамгаалах сан"-г байгуулж, Өмнөговь аймгийн тэмээчдийнхээ бойжуулсан ботго бүрт мөнгөн урамшуулал олгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь малчдын дунд "Ботгоны мөнгө" хэмээн алдаршиж, тэмээний тоо толгойн өсөлтөнд хувь нэмэр оруулж эхэлжээ. 

Мөн 2015 онд "Тэмээ хамгаалах сан" болон "Түмэн тэмээ-Тэмээн аялал жуулчлалын холбоо"-нууд нэгдэж, "Тэмээн соёл уралдааны холбоо"-г үүсгэн байгуулсан юм.