Шинэ налайх хороололд бүтэн өдрийн турш халаалт тасарчээ

Шинэ налайх хороололд бүтэн өдрийн турш халаалт тасарчээ

Налайх дүүргийн “Шинэ Налайх” хорооллын дулааны насос эвдэрснээс болж өчигдрөөс /2025.02.05/ эхлэн 2500 гаруй иргэн дулаангүй байна. 

Цаг агаар эрс хүйтэрч, -31 хэмийн хүйтэн хонож байгаа энэ үед өдрийн турш халаалтгүй байсан айлууд хүнд нөхцөл байдалд ороод байна.

Үүссэн нөхцөл байдлын талаар “Налайх дүүргийн дулааны станц” ТӨХК-иас тодруулахад “Засвар хийгдэж байна. Хэзээ дулаан нийлүүлэх нь тодорхойгүй байна” гэсэн хариулт өглөө.