С.Амарсайхан: Менингококкын вирусийн эх үүсвэрийг тогтоохоор шинжилгээгээ БНСУ руу явуулсан

С.Амарсайхан: Менингококкын вирусийн эх үүсвэрийг тогтоохоор шинжилгээгээ БНСУ руу явуулсан

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар менингококк өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Энэ талаар шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, Эрүүл мэндийн салбарт үүссэн цахилгаан менингит нийслэлийн БГД, БЗД, Налайх дүүрэгт бүртгэгдээд байгаа. ЭМЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, тэр дундаа ХӨСҮТ-өөс тандалт судалгааг тасралтгүй хийж, зохих арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа.

УОК болон ЭМЯ-ны шуурхай штаб шаардлагатай зохион байгуулалтуудыг хийж ажиллаж байна. Мөн шинжилгээ, оношлогоо хийх ажлуудыг эрчимжүүлж байна. Тархалт тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байгаа гэж байгаа боловч бид тайвширч болохгүй. Гурван настай хүүхэд амь насаа алдлаа. Эмчилгээ хийлгэж байгаа нэг хүүхэд эмнэлгээс гарсан.

Вирусын нянгийн эх үүсвэрийг тогтоох зорилгоор Солонгосын лабораториудад шинжилгээ хийлгэхээр явуулсан, хариуг нь хүлээж байгаа. Одоо илэрч байгаа шинж тэмдгүүд дээр тулгуурлаж ямар вакцин хийх вэ, ямар эмчилгээ хийх вэ гэдэг эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт гараад явж байгаа.

Цаашид шаардлагатай бүх зохион байгулалтыг хийхээс гадна урьдчилан сэргийлэх чиглэл дээр бүх сум, аймаг, дүүрэг, нийслэлийн хэмжээнд хийх ажлын чиглэлийг үүрэг даалгавар болгон өгч байна. Засгийн газарас мөн энэ чиглэл дээр тодорхой үе шаттай арга хэмжээнүүд авахаа танилцуулсан. Шуурхай штаб хуралдаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон бусад татан авалтыг хийх, эрүүл мэндийн байгууллагуудынхаа бааз суурийг бэхжүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа" гэлээ.