"Аса арена"-ийн гадна талбайд хонины гулууз кг нь 12500, үхрийн мах 14000 төгрөгөөр зарагдаж эхэллээ

"Аса арена"-ийн гадна талбайд хонины гулууз кг нь 12500, үхрийн мах 14000 төгрөгөөр зарагдаж эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд өнөөдрөөс эхлэн "Аса арена"-ийн гадна талбайд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ. 

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 30 гаруй аж ахуйн нэгж стандартын шаардлага хангасан үхэр, хонины махыг зах зээлийн үнээр худалдаалж байгаа юм. Тодруулбал, хонины гулууз кг нь 12500 төгрөг, үхрийн мах кг нь 14000 төгрөгөөр зарагдаж байна.