"Дайны дэглэм цуцлагдахад Украинд сонгууль зарлана" гэж В.Зеленский мэдэгджээ

"Дайны дэглэм цуцлагдахад Украинд сонгууль зарлана" гэж В.Зеленский мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон тус улсын парламентын гишүүд 2019 онд сонгогдсон тул тэдний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн 2024 онд албан ёсоор дууссан тул ОХУ-ын тал Украины удирдлагууд хууль ёсны байдлаа алдсан гэж хэлэх шалтаг болоод байгаа юм. 

Тэгвэл Украины хуулиар "Оросын эзлэн түрэмгийлсэн эхний өдрөөс эхлэн дайн тулааны үед сонгууль явуулахыг хориглосон" байна.  

Энэ талаар Ерөнхийлөгч В.Зеленский ярилцлагадаа "сонгууль явуулахын тулд хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай байгаа ч дайны үед олон сая хүн Оросын булаан эзлэлд болон хилийн чанадад байгаа тул санал өгөх боломжгүй байна. Дайн үргэлжилж байгаа үед цэргийн дэглэмийг цуцлах боломжгүй, учир нь сонгууль явуулснаар армийг татан буулгахад хүргэнэ" гэжээ. Мөн тэрээр "Дайны халуун үе дуусахад сонгууль зарлах нь гарцаагүй" гэжээ.

Эх сурвалж: BBC