"АНУ Газын зурвасыг эзлэн авч, эдийн засгийг хөгжүүлэхэд бэлэн" гэж Д.Трамп мэдэгджээ

"АНУ Газын зурвасыг эзлэн авч, эдийн засгийг хөгжүүлэхэд бэлэн" гэж Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхутай хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэр “Газын зурвасыг эзлэн авч, тэнд эдийн засгийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ. 

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "АНУ газыг эзлэн, байшин барилгуудыг нурааж, дэлбэрээгүй бөмбөгийг цэвэрлэж, хязгааргүй ажлын байр бий болгож, тухайн бүсийн хүмүүст зориулж шинэ орон сууц барина" гэсэн нь хүн бүрийг гайхшируулсан байна. Газын зурвасаас Палестины хүн амыг бүхэлд нь Иордан, Египет болон бусад улс руу нүүлгэн шилжүүлэх санал гаргасны дараа тэрээр энэхүү тайлбарыг хэлсэн байна. Мөн Д.Трамп палестинчууд газын зурвас руу буцах хүсэлтэй байгаа цорын ганц шалтгаан нь тэдэнд өөр сонголт байхгүй учраас тэгж байна гэжээ. Тэрээр Газын зурвасыг “нураах ёстой газар нутаг” гэж нэрлэсэн байна. 

Эх сурвалж: BBC