СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Менингококк халдвар агаар дуслаар болон шүлсээр дамждаг тул бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Менингококк халдвар агаар дуслаар болон шүлсээр дамждаг тул бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг анхаарууллаа

2025 он гарсаар менингококк халдвараар өвдсөн Налайх дүүргийн гурван настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Үүнээс хойш ХӨСҮТ-д менингококк халдварын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн байсны нэгийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан. 

Тэгвэл ХӨСҮТ-ээс дээрх нөхцөл байдалтай холбогдуулж "Бага насны хүүхдийг үнсэхгүй байх" зөвлөмжийг өгч байна. Тодруулбал, "Шүлсээр дамжин халдварладаг уруулын хомхой буюу херпес вирус нь амны эргэн тойрон болон амны салстад цэврүүт шархлаа, тууралтаар илэрдэг. Уг вирус нь мэдрэлийн ширхэгт байрладаг тул амархан ядрах, сульдах, нойронд муудах, ой тогтоол муудах цаашлаад эрт зөнөх өвчний шалтгаан болдог. Хамгийн аюултай нь цахилгаан менингит буюу менингококкцеми өвчин үүсгэгч нь агаар дуслын замаар буюу шүлсээр дамжин халдварладаг. Энэ өвчний нийт тохиолдлын 80-85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд өртөж  байна" гэсэн юм.