Олимпийн мөнгөн медальт, МУГТ Б.Баасанхүү урд шөнө амаржиж, хүүтэй болжээ

Олимпийн мөнгөн медальт, МУГТ Б.Баасанхүү урд шөнө амаржиж, хүүтэй болжээ

Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ жүдоч Г.Болор-Очир нар үерхэж нөхөрлөөд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэгвэл олны хайр хүндлэлийг хүлээсэн жүдоч хос Г.Болор-Очир, Б.Баасанхүү нар үрийн зулай үнэрлэжээ.

Тодруулбал, урд шөнө олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү урд шөнө амаржиж, хүүтэй болсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан байна. Тэгвэл бид энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад, “Гавьяат маань давхар биетэй болсон байсан. Урд шөнө амаржсан сураг гараад л байна” гэсэн юм.