Монголын жүдо бөхийн холбоо насанд хүрэгчдийн жин тус бүрийн “TOP-6” жингийн тамирчдын дундах цуврал хоёр дахь тэмцээнийг UG Arena-д зохион байгуулж байна. Тэмцээний шагналын сан 100.000.000 төгрөг бөгөөд 25 байгууллагын 84 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Одоогийн байдлаар, TOP-6 жингийн хамгийн онцлох эрэгтэйчүүдийн -73 кг-ын жингийн нэгдүгээр тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Алдар спорт хорооны тамирчин Лавжаргалын Анхзаяа, Парис-2024 олимпын долдугаар байрт Батзаяагийн Эрдэнэбаяртай барилдлаа. Хүч тэнцүү өрсөлдөөнд Б.Эрдэнэбаяр өрсөлдөгчөө торгуулиар ялснаар эхний ялалтаа байгуулаад байна.