Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гаргаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл "Aqua garden" буюу олны нэрлэж байгаагаар “Авлига хороолол”-ыг буулгах шийдвэр албажаагүй байгаа аж.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Авлига хорооллыг нураах эсэх асуудал шүүх дээр гацсан байгаа” хэмээн тайлбарлаж байсан юм.
Гэвч өнөөдөр “Aqua Garden” буюу Авлига хороолол цахим хуудсандаа борлуулалтын зар, маркетингийн сурталчилгаагаа хийсээр байна. Тодруулбал, "Aqua Garden" хотхоны 1 м.кв-ийн үнэ 5,6 сая төгрөгөөр борлуулагдаж байгаа аж. Түүнчлэн “Манай хотхон дөрвөн улирлын усан оргилууртай” хэмээн өөрсдийгөө сурталчилсаар байна.