Хоёрдугаар сарын 10-ны өдөр санхүүгийн жил дуусч, 1072 хувьцааны ногдол ашгийг тараах эсэхийг шийдвэрлэнэ

Хоёрдугаар сарын 10-ны өдөр санхүүгийн жил дуусч, 1072 хувьцааны ногдол ашгийг тараах эсэхийг шийдвэрлэнэ

“Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааны ногдол ашиг болох 121500 төгрөгийг оны өмнө иргэдийн данс руу шилжүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хувьцаа эзэмшигч иргэн бүрд ногдол ашиг дунджаар 350 мянган төгрөг олгох боломж бүрдсэн” хэмээн ярьсан юм. 

Тэгвэл иргэдийн дунд өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг “Цагаан сар”-аас өмнө тараах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад, “Өнгөрөгч оны санхүүгийн жил энэ сарын 10-ны өдрөөр дуусгавар болно. Тэр үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж, ногдол ашгийг иргэдэд хуваарилах эсэхийг шийдвэрлэнэ. Компанийн зүгээс ногдол ашиг тараахад бэлэн болсон байгаа” гэсэн юм.




Өнөөдөр могой өдөр

14 цагийн өмнө