Мэргэжлийн сүмогийн отгон ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн нь Асашёорюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн дунд хүү билээ.
Тэгвэл озэки Хошорюү С.Бямбасүрэн нь 1999 оны 5-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд арав гаруй жилийн өмнө тэрбээр аса аварга Д.Дагвадоржийн дэргэд монгол гутал өмсөөд, алим идэж зогсжээ.
Өдгөө 25 настай С.Бямбасүрэнгийн хувьд 2025.01.29-ний өдөр мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүнагаар тодроод байгаа билээ. Мөн тэрбээр, "Би ёкозүна цолыг сэвтээхгүйн тулд тууштай зүтгэх болно. Сүмогийн ертөнцөд хөл тавьснаас хойш энэ миний мөрөөдөл байсан. Энэ аз жаргалтай мэдрэмжийг илэрхийлэх үг алга. Би өөрийгөө улам дайчлах болно. Юу ч болсон хүчтэй байх болно" хэмээн ярьсан байдаг.