Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн лигийн улирлын шилдгээр Б.Ариунцэцэг тодорлоо

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн лигийн улирлын шилдгээр Б.Ариунцэцэг тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 2024-2025 оны улирлын эмэгтэйчүүдийн лигийн хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна.

Тэгвэл өнөөдөр улирлын шилдгүүд тодорч, шагналаа гардан авлаа. 2024-2025 оны улирлын Үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр “Улаанбаатар Амазонс” багийн тоглогч Б.Ариунцэцэг тодорчээ. Тэрбээр энэ улиралд 15 тоглолтод 19 оноо, 9.7 самбар, 2.9 дамжуулалт өгч, дунджаар 49 хувьтай довтолж байгаа бөгөөд баг нь 14 хожил, нэг хожигдолтой лигийг тэргүүлсэн юм. Харин амжилт нь ахиусан тоглогчоор энэ улиралд 8.0 оноо, 7.4 самбар, 1.1 дамжуулалт дунджилсан үзүүлэлтээр “Омни Хүлэгүүд” багийн Т.Үлэмж нэрлэжээ. 

Үнэ цэнтэй тоглогч: Б.Ариунцэцэг (Улаанбаатар Амазонс)

Шилдэг шинэ тоглогч: Б. Гэрэлмаа (АОДЭ М Винкс)

Шилдэг зургаа дахь тоглогч: М.Сэргэлэн (Аравт)

Амжилт нь ахисан тоглогч: Т.Үлэмж (Омни Хүлэгүүд)

Шилдэг хамгаалан тоглогч: Б.Өнөрзаяа (Аравт)

Шилдэг легионер тоглогч: Грэйс Берг (Улаанбаатар Амазонс)

Шилдэг дасгалжуулагч: Фран Гарсиа (Улаанбаатар Амазонс)