Зэвсэгт хүчний аварга шалгаруулах улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

Зэвсэгт хүчний аварга шалгаруулах улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

Батлан хамгаалах яамны харьяа Алдар спорт хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Алдар спорт хорооны зааланд боллоо.

Энэхүү барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр Ц.Бямба-Отгон Р.Пүрэвдавга, улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Зоригтбаатар, Л.Лха-Очир Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганбаяр, Б.Цэдэнсодном, Г.Бадрах улсын начин Б.Түвшинтөгс, Т.Дүгэрдорж, Э.Батмагнай, Л.Энхсаруул, аймгийн хурц арслан Д.Алтанцоож О.Наранбаатар, Н.Амгаланбаатар, цэргийн заан Ө.Батсуурь, аймгийн харцага Г.Гантулга,  ц/х Д.Төрбаяр, аймгийн начин Б.Гончигсүрэн тэргүүтэй бөхчүүд оролцлоо.

Улмаар Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэж, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Э.Батмагнай нар шөвгийн дөрөвт шалгарлаа.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө