Хөвсгөл аймгийн хамгийн алслагдсан сум болох Ханх сумын хүүхэд, залуучууд жүдо бөхийн дэвжээтэй боллоо

Хөвсгөл аймгийн хамгийн алслагдсан сум болох Ханх сумын хүүхэд, залуучууд жүдо бөхийн дэвжээтэй боллоо

Хөвсгөл аймгийн хамгийн алслагдсан сум болох Ханх сумын хүүхэд, залуучууд жүдо бөхийн дэвжээтэй боллоо.

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд JUDO KID-2 төслийн хүрээнд IJF-ийн дэлхийн жүдо бөхийн хөгжил хариуцсан захирал, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Хишигбатын Эрдэнэт-Од Ханх сумын эцэг, эхчүүдийн урилгаар тус суманд ажилласан юм. Улмаар Ханх суманд жүдо бөх хэрхэн хөгжиж буй талаар Монголын жүдо бөхийн холбоонд уламжилсны дагуу МЖБХ, Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд багачуудыг жүдогигоор хангах, бэлтгэл хийх ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 72 ширхэг татами бэлэглэсэн байна. Сонирхуулахад, JUDO KID-2 төсөл нь 21 аймаг 330 суманд бүгдэд нь хүрч ажиллахыг зорьж байгаа бөгөөд анхных нь Хөвсгөл аймгийн Ханх сум болж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр тахиа өдөр

18 цагийн өмнө