Хошорюү С.Бямбасүрэнгийн ёкозүнагийн ёслолд түүний аав, ээж болон авга ах болох Хотын дарга асан Д.Сумъяабазар нар оролцож байна

Хошорюү С.Бямбасүрэнгийн ёкозүнагийн ёслолд түүний аав, ээж болон авга ах болох Хотын дарга асан Д.Сумъяабазар нар оролцож байна

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд озэки Хошорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар түрүүлсэн юм.

Улмаар Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, есөн гишүүн санал нэгтэйгээр дэмжиж, Хошорюүд С.Бямбасүрэнд ёкозүна цол олгохоор шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Хошорюү С.Бямбасүрэнг өнөөдөр албан ёсоор мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болсоныг зарлаж, ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа. Ийнхүү Монголоос сүмогийн зургаа дахь их аварга төрж байна. Түүний ёкозүнагийн ёслолд Хотын дарга асан Д.Сумъяабазар, аав Д.Сугаррагчаа, ээж Р.Нармандах, ах Д.Сэржбүдээ нар оролцож байгаа аж. 




Өнөөдөр бар өдөр

19 цагийн өмнө