Швейцар Улсын Саас Фээд хотод ОУУХ(UIAA)-ны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Энэхүү тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс хоёр нь медаль хүртсэн байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн Хурдны төрөлд Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубын тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын ангийн оюутан, ОУХМ Н.Сэлэнгэ түрүүлж, алтан медаль хүртлээ. Мөн тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд ОУХМ, Дэлхийн цомын аварга, ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ Н.Хэрлэн 7, Спортын мастер О.Сайханжаргал 27-р байр тус тус эзэллээ. Сонирхуулахад, Н.Сэлэнгэ нь Дэлхийн цомд аваргалсан анхны монгол эмэгтэй уулчин болсон бол Ч.Мандахбаяр өмнө нь Дэлхийн цомд түрүүлж байсан юм.