Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ нар шорт трэкийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ нар шорт трэкийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Дэлхийн оюутны өвлийн спортын их наадам Италийн Турин хотноо энэ сарын 13-23-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тус наадамд Монголын 20 тамирчин оролцсоноос шорт трэкийн дөрвөн тамирчин өчигдөр тэмцээндээ уралдлаа. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 1000 м-ийн зайд Б.Гэрэлтуяа 1:38.055 цагийн амжилтаар барианд орж улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Мөн эрэгтэйчүүдийн 1000 м-ийн зайд Э.Мөнх-Эрдэнэ 2:02.055 цагаар барианд орсноор хэсэгтээ дөрөвдүгээр байр эзэлжээ.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 500, 1000 м-т уралдсан М.Борхүү шорт трэкийн Монгол Улсын мастер цолны болзол хангасан юм. Харин Г.Мөнх-Эрдэнэ 1:55.8 минутад барианд орсноор энэ тэмцээнийг зорьсон Монголын шорт трэкийн тамирчдаас хамгийн сайн уралдсан нь болсон байна.