Монголын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр /2025.01.22/ Төв аймаг дахь шигшээ багийн баазад боллоо.
Тус хурлаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Улмаар “Таван толгой түлш” компанийн захирал асан М.Ганбаатарыг тус албан тушаалд түр томилжээ.
Эргэн сануулахад, тус холбооны техникийн хэлтсийн мэргэжилтнүүд 2024.12.16-ны өдөр нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийг "Олон улсын хөлбөмбөгийн холбооноос ирүүлсэн мөнгийг зориулалтын дагуу ашиглаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлээгүй" гэх шалтгаанаар албан шаардлага хүргүүлж байсан билээ.